Иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох үүднээс Дархан-Уул аймгийн удирдлагууд Дархан сумын нутаг дэвсгэрт буюу төв зам дагуу хурд сааруулагчийг байршуулсан байна.
Үндсэндээ хөл хөдөлгөөн ихтэй төв газрууд болон сургуулийн орчимд нийтдээ 9-н газарт стандартын хурд сааруулагчийг байршуулжээ. 2016 оны авто замын хурд сааруулагчийн стандартын дагуу 4,2 метр өргөнтэй хурд сааруулагчийг “Огторгуйн бүтээл” ХХК 52 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж дуусгасан аж.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN