Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17.00 цагаас хуралдахаар тов зарлаад байгаа юм. Одоогоор тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал эхлээгүй байна. Уг хуралдаанаар орон нутгийн сонгуулийн дүн болоод ҮЗХ-ны хурал хэзээ зарлахыг хэлэлцэхээр болжээ.
АН сонгуулийн дараа ҮЗХ-гоо зарлан хуралдуулсан бөгөөд Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр шийдвэрлээд тарсан. Үүний дараа ҮЗХ-ны хурал хоёронтоо зарлагдсан орон нутгийн сонгуультай холбоотойгоор хойшлогдсон юм.
Б.БАТ