Хятад шинэ сөнөөгч онгоцоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Хятад шинэ сөнөөгч онгоцоо танилцууллаа

Удаан хүлээлгэсэн Ж20 сөнөөгч онгоцоо өнөөдөр хятадууд танилцууллаа. Гуандонг мужийн Зухайд болж буй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд ил болголоо. Шинэ онгоц үйлдвэрлэгч болоод хэрэглэгч-худалдан авагчийн хүлээлтэд бүрэн нийцжээ. Өмнө нь  Ж20 сөнөөгч онгоцыг вэбсайт болон блог дээрээс хүмүүс харж байсан бол одоо ийнхүү нүдээрээ харлаа.

Уг сөнөөгч онгоцыг Хятадын батлан хамгаалах салбарын зэр зэвсгийг шинэчлэлийн томоохон илрэл хэмээн үзэж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин  бүс нутагтаа төдийгүй Хятадын баруун болон өмнөд тэнгист зэр зэвсэг, цэрэг армиа сайжруулах хүсэлтэй байгаа аж.

Ж20 сөнөөгч онгоцыг Чэндугийн Онгоц үйлдвэрлэлийн групп Хятадын Иргэний нисэхийн корпорацтай хамтран зохион бүтээсэн.

Ирэх арван жилд Хятад энэ салбартаа дэлхийд шилдэг нь  байхаар зэхэж байна. 

Г.АНУДАРЬ 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж