Д.Цибулкова “WTA Finals”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Д.Цибулкова “WTA Finals”-д түрүүлэв

Дэлхийн шилдэг эмэгтэй найман теннисчин оролцдог “WTA Finals” тэмцээн Сингапурт өнгөрөгч ням гаригт өндөрлөв. Шилдгүүдийн өрсөлдөөний шигшээ тоглолтод дэлхийн манлай теннисчин Германы А.Кербер, Словакийн Д.Цибулкова нар үлдээд байсан юм. Энэхүү тоглолтод Цибулкова өрсөлдөгчөө 6:3, 6:4 онооны харьцаагаар буулган авснаар аваргын цомыг хүртэж, 1 сая 750 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртлээ. Мөн тэрээр өөрийн чансаагаа тав хүртэл ахиулжээ. Цибулкоав хагас шигшээ тоглолтод алдарт Серена Уильямсын оронд оролцсон ОХУ-ын С.Кузнецоваг 1:6, 7:6, 6:4-өөр хожсон юм. Энэ жил 27 настай Словак теннисчний хувьд карьерийн оргил амжилттай үзүүллээ.

Харин  “WTA Finals” тэмцээний хосын төрөлд ОХУ-ын Е.Макарова, Е.Вэснина нар түрүүлэв. Тэд шигшээ тоглолтод Чех, АНУ-ын хослолыг 7:6, 6:3-аар хожжээ.

Ганцаарчилсан болон хосын төрөлд зөвхөн шилдэг найман теннисчин уригдан оролцдог “WTA Finals” тэмцээний нийт шагналын сан 7 сая ам.долларт багтсан байна.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж