Туркийн арми ИУ бүлэглэлийн 120 байд цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Туркийн арми ИУ бүлэглэлийн 120 байд цохилт өгөв

Туркийн армийн өчигдөр /2016.11.01/ мэдээлснээр тэд Сирийн хойд хэсэгт явуулж буй байлдааны үйл ажиллагааны 70 дахь өдрөө ИУ бүлэглэлийн 120 байд цохилт үзүүлсэн гэв.

Энэ хүрээнд мөн Сири Курдын Ардчилсан Нэгдэл намд  цохилт үзүүлсэн байна. Турк энэ намыг террористүүдтэй нягт холбоо, сүлбээтэй байдаг Курдын Ажилчдын намтай холбоотой гэж үздэг аж. Байлдааны ажиллагааг өнгөрөгч наймдугаар сард эхэлсэнээс хойш нийт 33 галт бөмбөг, 1,379 гар аргаар хийсэн дэлбэрэх төхөөрөмжийг идэвхигүй болгосон байна.

Эх сурвалж: RT

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж