Араараа гүйцэтгэсэн цохилт асуудал дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Араараа гүйцэтгэсэн цохилт асуудал дагуулж байна

Хөлбөмбөгийн түүхэнд азтай эсвэл хачирхалтай гэмээр гоолууд зөндөө л орж байдаг. Гэхдээ одоо та бүхний үзэх гоол тэдгээрийн дундаас хамгийн хачин нь байх болов уу. Энэ гоол Арабын нэгдсэн Эмират болон Ливаны нөхөрсөг тоглолтын үеэр орсон юм. Нөхөрсөг тоглолтын 80 дахь минут, тооны харьцаа 5:2 байх үед талбайн шүүгч 11 метрийн торгуулийн цохилт хийх эрхийг арабчуудад олгосон юм. Харин энэ цохилтыг Арабын багийн жигүүрийн тоглогч Дэяб Авана гүйцэтгэх болсон бөгөөд торгуулийн цохилтыг араараа гүйцэтгэж, олныг алмайруулжээ. Ливаны шигшээ багийн хаалгач Ларри Механна ч зүгээр л гайхан харсаар хаалгандаа гоол алдсан байна. Энэ гоолын бичлэгийг зөвхөн Youtube-ээс хоёр хоногийн дотор 600 гаруй мянган хэрэглэгч үзсэн байх юм. Араараа торгуулийн цохилт гүйцэтгэж шуугиан тарьсан Араб эрийн хувьд энэ жил 20 настай, шигшээ багийнхаа бүрэлдхүүнд ердөө долоон тоглолт хийсэн тоглогч аж. Хамгийн хачирхалтай нь, энэ гоол нь шигшээ багийхаа бүрэлдэхүүнд оруулсан анхны гоол нь ажээ. Тэгэхээр залуу тамирчин тун зоригтой эсвэл галзуу гэмээр шийдвэр гаргасан болж таарч байна. Тус тоглолт 7:2 харьцаатай Арабын багийн ялалтаар өндөрлөжээ. Гэхдээ дасгалжуулагч нь энэ цохилтын дараагаар шууд солилцоо хийж, түүнийг суулгасан байна. Тоглолтын дараа Арабын нэгдсэн Эмиратын багийн ерөнхий менежер Эсмаэль Рашэд “Үндэсний сонин”-д ярилцлага өгсөн байна. Сэтгүүлч түүнээс Дэяб Аванагийн торгуулийн цохилтын талаар асуухад “Бүдүүлэг” гэсэн ганцхан үгээр хариулжээ. Харин Арабын нэгдсэн Эмират улсын хөлбөмбөгийн холбоо өчигдөр хуралдаж, Дэяб Аванаг цаашид шигшээ багт багтаах эсэх талаар хэлэлцсэн байна.   
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж