ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын АНУ-тай байгуулсан плутони устгах хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоох тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ хуулийг Холбооны зөвлөл энэ оны аравдугаар сарын 26-ны дэмжсэн юм.
ОХУ болон АНУ энэ хэлэлцээрийг 2000 онд байгуулж, 2010 онд сунгасан бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой илүүдэл плутонийг устгах зорилготой юм. гэрээний дагуу АНУ болон ОХУ нь тус бүр 17 мянган ширхэг цөмийн хошуу үйлдвэрлэхэд хүрэлцэхуйц 34 метр тонн плутонийг устгах ёстой.
А.ШАРАВ