Эмнэлгийн зориулалттай 100 орыг тайванчууд хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн зориулалттай 100 орыг тайванчууд хандивлалаа

Тайпэйн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар 11 сарын 1-ний өдрийн үдээс өмнө Тайванийн засгийн газрыг төлөөлж эмнэлгийн зориулалттай нийт 100 орыг Монгол улсын Баян-Өлгий(45), Булган аймаг(30), Өвөрхангай аймаг(20), Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт(5) тус тус хандивлаж буй бөгөөд эдгээр эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээний чанарт тодорхой ахиц гаргаж, иргэдийн эрүүл мэндийг сахих үйлсэд дэм болох юм.

2016 оны сүүлийн хагаст Тайванийн Чцы Мэй эмнэлэгээс хэрэглээний шаардлага бүрэн хангахуйц 150 орыг Монгол улсад хандивлуулахаар Тайванийн бизнесмэн ноён Хун Хоу Мин тохирсон ба Тайпэйн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын хамтын хүчин чармайлтаар эхний 100 ор өнгөрсөн сард Монгол улсад ирсэн. Үүний зэрэгцээ холбогдох зардлыг Монгол улсын N.A.P групп ХХК, хүлээн авч буй орныхоо тээвэрлэлтийн зардлыг тус тус хариуцсан Баян-Өлгий, Булган аймгууд болон, Өвөрхангай аймгийн 20 орны тээврийн зардлыг хариуцсан бизнесмен Г.Жавхлан, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг олон байгууллага хүмүүсийн хамтын хүчин чармайлтаар өнөөдөр бид эдгээр орыг хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Тайвань Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоогоогүй хэдий ч, талуудын харилцаа, хамтын ажиллагаа нягт хөгжиж, ялангуяа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хувьд 2003 оноос энэ жилийн 10 сар хүртэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайванийн эрүүл мэнд, халамжийн яамны харьяа Тайпэй эмнэлгээс Монгол улсын эмнэлгүүдээс 271 эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулсан байна. Мөн түүнчлэн Тайванийн Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг, Чан Гэнг эмнэлэг, Чанхуа Христийн шашины эмнэлэг, Каошион анагаахын их сургуулийн харьяа эмнэлэг, Ван Фан эмнэлэг, Гуотай эмнэлэг зэрэг Тайванийн нэр нөлөө бүхий томоохон эмнэлэгүүд өнгөрсөн жилүүдэд Монгол улсаас 420 орчим эмч, эмнэлгийн ажилтныг мэргэшүүлж, дадлагажуулсан нь Тайвань Монголын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж буйн бодит жишээ юм.

Энэ удаа эмнэлгийн зориулалттай нийт 100 орыг хандивлаж байгаа ба үлдсэн 50 орыг ойрын үед Тайваниас Монголд ирүүлэх ба Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивлахаар төлөвлөөд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж