Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

2016.Х.31-2016.XI.6

Хонь: Та өсч дэвжсээр байна. Таны орон байр, санхүүгийн байдалд өөрчлөлт орох болно. Бичиг цаасны ажил таны бухимдлыг төрүүлэх боловч хуумгай хандаж болохгүйг анхаараарай. Шинэ сарын эхний өдрүүдэд ажил ихтэй байна. Хосууд харилцаагаа гүнзгийрүүлэх алхмыг хийж, хамтран амьдрах эсвэл гэр бүл төлөвлөхөд таатай. Ганц бие хүмүүс хайр дурлалаас илүү карьертаа анхаарал хандуулах хэрэгтэй.

Үхэр: Бүх зүйл таны харилцаа, хандлагаас шалтгаална. Хайр дурлалын харилцаанд сонирхолтой үйл явдал өрнөнө. Хуучин харилцаа сэргэж, таны сэтгэлийг хоёрдуулах магадлалтай. Таны эсрэг хорт явуулга гарч, дайснууд чинь хүчирхэгжих магадлалтай. Ажил хэрэгт өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалахад бэлдээрэй. Санхүүгийн байдал бага зэрэг сайжрах боловч бүсээ суллах болоогүй байна.

Хамтатгах: Гэр бүлээ хамгаалж үлдэх хэрэгтэй. Хуучин амрагийн харилцаа эсвэл гэр бүлээс гадуур болзоо таны гэр бүлд заналхийлж байна. Хосын хооронд хэрүүл маргаан, үл ойлголцол гарч, салж хагацахад хүргэж мэднэ. Ажлын хэт ачааллаас болж өвчин тусч болзошгүй. Чанартай хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй. Урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн эмчилгээ юм. Таны санхүүгийн байдал илтэд дээшилнэ. Гэхдээ үрэлгэн загнах хэрэгүй. Хадгаламжиндаа нэмэрлээрэй.

Мэлхий: Ажил хэрэгт том саад учирч, асуудал үүсч болзошгүй. Шинэ санаа, ажлынхаа талаар бусдад дэлгэхээс өмнө төслөө боловсруулж, цаасан дээр буулгах хэрэгтэй. Шүүхийн маргаан, хуулийн асуудалд ялалт байгуулна. Таны анхаарлыг татсан хэд хэдэн хүн гарч ирснээр сонголт хийхэд төвөгтэй байх болно. Тархиндаа тооцоо бодохоосоо өмнө зүрх сэтгэлээ чагнаж сонголт хийхийг зөвлөж байна. Өөрийн хүсэл сонирхлоо хамгаалахын тулд үнэтэй зүйлээсээ татгалзах хэрэг гарч мэднэ.

Арслан: Ирээдүйгээ төлөвлөхөд таатай үе. Таны одоогийн байр суурь танд олон сайхан боломжийг нээж өгч байна. Орон байраа солих, албан тушаал ахих зэргээр амьдралд томоохон өөрчлөлт гарах бололтой. Ажил хэрэгт таны байр суурь батжиж, нөлөө тань нэмэгдэнэ. Долоо хоногийн дундуур сэтгэл санаа хямарч, бухимдал нэмэгдэх хандлагатай. Гэр бүлдээ гол анхаарлаа хандуулж, хайр халамжаа зориулаарай.

Охин: Та шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэл, санл санаачлагаар дүүрэн байна. Ажил хэрэгт идэвхтэй, хариуцлагатай байдал амжилт дагуулж, нэр хүндийг тань өсгөнө. Бүхнийг шинээр эхлэх, алдаагаа засч залруулахад таатай үе. Бусадтай харилцахдаа тэвчээртэй байх хэрэгтэй. Бодлогогүй үг, түргэн зангаасаа болж хэрүүл маргааны бай болж мэднэ. Зугаа цэнгэлд цаг зарцуулах завгүй байх боловч олон сонирхолтой уулзалт, болзоо таныг хүлээж байна. Ганц бие хүмүүс анхаарал татсан нэгэнд сэтгэлээ нээж, анхны алхмыг хийх хэрэгтэй.

Жинлүүр: Бусдын туслахыг хүлээж суухын оронд өөрийн нөөц боломжоо ашиглах хэрэгтэй. Таны бэлэнчлэх сэтгэлгээ амжилт олоход саад болж байна. Гэр бүлдээ хариуцлагатай байж, үүргээ ухамсарлах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч танаас багагүй хичээл зүтгэл шаардана. Сарын эхээр орлого нэмэгдэх бөгөөд худалдаа наймаа ашигтай байна. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна.

Хилэнцэт: Таны амьдралд чухал үе ирж байна. Таны сонголтоос шалтгаалж ажил хэрэг, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Бодолд дарагдаж, нойргүйдэх хандлагатай. Санааг тань зовоож байгаа зүйлийг ойр дотны итгэж болох нэгэнд ярьж, сэтгэлээ уудлах хэрэгтэй. Бардам зангаа орхиж, бусдаас тусламж хүссэнээр ажил хэргээ бүтээхэд том нэмэр болно. Сарын эхээр эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй.

Нум: Үнэн илчлэгдэх болно. Хөшигний ард өрнөсөн зарим үйл явдал таны өмнө илэрснээр зарим хүний үнэн төрх илэрч, үл ойлголцол тайлагдана. Зарим үнэн таны урмыг хугалж, сэтгэл гонсойлгох бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд ашиг орлого нэмэгдэнэ. Сарын эхээр таны зорилго, хүсэл биелэх болно. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа сэргэнэ.

Матар: Ухаалаг дүр эсгэж, том ярьсныхаа балгаар асуудалд орж мэднэ. Бусдад амлалт өгөхийнхөө өмнө өөрийн боломжоо тооцож үзэх хэрэгтэй. Найз нөхдийн дунд үл ойлголцол үүсч, маргаан гарч магадгүй. Хардалт, үл итгэх байдал хосуудын харилцааг хөндийрүүлэх магадлалтай. Гэнэтийн их ашиг харсан ажил бүтэлгүйтэх магадлалтайг анхаараарай. Стресс бухимдлаа зөв аргаар тайлаарай.

Хумх: Ирээдүйгээ бүтээх үе. Таны өмнө амжилтын хаалга нээлттэй байна. Албан тушаал ахих магадлал өндөр байна. Сарын эхээр төлөвлөгөө гаргаж, зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд буруугаар эргэсэн бүхэн зөв гольдрилдоо орж эхлэхийг та мэдэрнэ. Өөрийгөө дайчилж, бүх боломжоос зуурах хэрэгтэй. Санаандгүй нэгэн танд сэтгэлээ илчлэх болно. Хайр дурлалын харилцаа идэвхтэй, үйл явдлаар өрнүүн байна.

Загас: Мэдлэг боловсролоо дээшлүүлж, суралцахад таатай үе. Гадаад орныг зорих, аялах асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд санааг тань зовоож байсан асуудал шийдэгдэж, сэтгэл санаа тайтгарна. Бизнесийн үйл хэрэг бүтэмжтэй, ашигтай байна. Аливаа эрсдэлтэй алхам хийхийн өмнө сайтар бодож тунгаах хэрэгтэй. Биед илэрсэн бага зэргийн зовиур шаналгааг үл тоож болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж