Мянган Ногоон дарь эхийг бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Мянган Ногоон дарь эхийг бүтээж байна

Хэнтий аймгийн “Гүнд Гаравлин” хийд 1000 ногоон дарь эх бүтээж, сүсэгтэн олноо баярлуулах гэж байгаа аж. Энэ жил тус хийдийн 350 жилийн ой тохиож байгаа бөгөөд эл хүрээнд сүсэгтэн олны дэмжлэгээр 1000 Ногоон дарь эхийг бүтээж байгаа гэнэ. Эхний 500 Ногоон дарь эх өчигдөр бэлэн болжээ. Тус бүр нь 250 мянган төгрөгний өртөг бүхий гуулиар цутгаж, алтаар бүрсэн Ногоон дарь эх нь 28 см өндөртэй. Монголд анх удаа 1000 Ногоон дарь эхийг бүтээж байгаад нутгийн зон олон ихэд бэлэгшээж, сэтгэлийн өглөг харамгүй өргөжээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж