Японы гамшиг зууны хамгийн их хохирол дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Японы гамшиг зууны хамгийн их хохирол дагуулжээ

Германы давхар даатгалын “Munich Re” компанийн явуулсан судалгаагаар Японы зүүн эрэгт нүүрлэсэн цунамийн гамшиг 2011 оны эхний улиралд тус улсын эдийн засагт нийт 210 тэрбум ам.долларын хохирол учруулсан нь тогтоогджээ. Хамгийн сүүлд 1979 онд Италийн “Vesuvius” галт уул дэлбэрч, их хэмжээний хохирол дагуулж байснаас хойш энэ жил анх удаа Японд газар хөдлөлт, цунами болж, сүүлийн зуунд бүртгэгдээгүй их хэмжээний хохирол учруулсан байна. Өнгөрсөн 2005 онд болсон Катрина хар салхины дараа хохирлын хэмжээг тооцоход 125 тэрбум ам.доллар болж байжээ.

2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн хохирлыг өнгөрсөн 10 жилийн дундажтай харьцуулахад даруй тав дахин өндөр байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар дунджаар 390 орчим удаа байгалийн гамшиг нүүрлэж байсан бол 2011 он гарсаар олон улсад 355 удаа байгалийн гамшиг тохиолдсон нь бүртгэгджээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж