“Хантайшир” дэвжээний нэрэмжит барилдаантай

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

“Хантайшир” дэвжээний нэрэмжит барилдаантай

Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус дэвжээний ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ.

“Хантайшир” дэвжээний тулгын чулууг 2001 онд анх Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар тавилцаж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2008 оноос хойш тус дэвжээний тэргүүнээр ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаа өгч байсан юм. Өдгөө тус дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.  

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж