Валютын ханшийн талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Валютын ханшийн талаар мэдээлнэ

Өнөөдөр  хаана юу болохыг товчхон хүргэе

09:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл-Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

09:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтарсан эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт болно.

10:00  цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Глоб Интернэшнл Төв, Нээлттэй Нийгэм Форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран  “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хожимдоогүй" хэлэлцүүлгийг зохион байгуулна.

11:00 цагт Баянгол дүүргийн 1а байрны /ЗДТГ-ын хажууд байрладаг/ дулаалгын фасадны ажлыг танилцуулна. Хуучны байрнуудын дулаалгын шинэ технологийг танилцуулна

12:00 цагт УДЭТ-т төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хурал болно. 

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  218.1 Хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлнэ.

12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар баримт дэлгэнэ.

14:30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын 2017 оны зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж