Халз тулааны төрлүүдэд Оросын баг илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.01-нд нийтлэгдсэн

Халз тулааны төрлүүдэд Оросын баг илүүрхлээ

ОХУ-ын Новосибирск хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос, Монголын тамирчдын “Кубок дружбы” тэмцээн боллоо. Жүдо бөх, чөлөөт бөх, бокс, байлдааны самбо, таэквондо, тай бокс, сонгомол барилдаан, кикбокс /К-1/, холимог тулаан гэсэн халз тулааны спортын есөн төрөлд тамирчид өрсөлдөж, Оросын баг 6:3 харьцаагаар ялжээ.

Анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Монголын багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаяр очсон бол Оросын багийн ахлагчаар сонгомол барилдааны олимпийн хошой аварга Роман Власов ажилласан юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Бокс: /64 кг/

Э.Баярхүү VS Илья Медведев /ялсан/

Жүдо: /60 кг/

Г.Болдбаатар /ялсан/ VS Савва Каракизиди

Чөлөөт бөх: /61 кг/

Д.Цогтбаатар VS Начын Куулар /ялсан/

Байлдааны самбо: /62 кг/

Б.Дамланпүрэв /ялсан/ VS Александр Сапликов

Кикбокс: /67 кг/

С.Батжаргал VS Роман Казанцев /ялсан/

Мутай бокс: /60 кг/

Б.Гантогтох VS Игорь Петров /ялсан/

ММА/Холимог тулаан: /66 кг/ 

С.Сүхболд VS Николай Перепелица /ялсан/

Таэквонда: /57 кг/

П.Бямбадорж /ялсан/ VS Б.Баглаев

Сонгомол бөх: /65 кг/

Б.Хаш-Эрдэнэ VS Артём Сурков /ялсан/

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж