-Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох монгол залуусын дугуйн аялал эхэлжээ-
“MB” Олон улсын унадаг дугуйн аяллын холбооны залуус БНСУ-ын Бусаны талтай тохиролцсоны дагуу тус улсын хотуудаар дугуйгаар аялахаар болсон билээ. 600 км замыг дугуйгаар аялах багийнхан өнгөрөгч долоо хоногт БНСУ-ыг зорьсон. Тэгвэл тус багийнхан аялалаа эхлүүлжээ. Сөүл хотоос эхэлж, Бусанд барианд орох багт олон улсын унадаг дугуйн холбооны гишүүн 21 дугуйчин багтсан. Тэднийг БНСУ-д очсоны дараа тэнд сурдаг монгол оюутан болон Дэгү хотын дугуйчид аялалд нэгджээ. Аяллын үеэр Дэгү хотоод ирээд байгаа бөгөөд MBC телевизийн сурвалжлага бэлтгэсэн байна.
Энэхүү аяллын зохион байгуулагчаар “MB” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Merida Mongolia” унадаг дугуйн дэлгүүр, ивээн тэтгэгчээр “Айр Бусан” ХХК, “Merida Mongolia”, “Shimano Mongolia”, “Хүнс комплекс” ХХК, “Khuvsgul lake” зочид буудал, “Merida Mongolia” унадаг дугуйн клуб ажиллаж байгаа юм байна.
Сонирхуулахад, Улаанбаатар хотноо аравдугаар сард БНСУ-ын Бусан хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын өдөрлөг болжээ. Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар Бусан хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн ажил хэрэгч уулзалт болсон бөгөөд эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Унадаг дугуй нь бидний эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл. Учир нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлдэг.
АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Дани зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Энэ улс орнуудад дугуйнд зориулсан зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоол талбай гээд олон зүйл байдгаас харагддаг.
Фотог твиттэр хуудсаас ашиглав.
УНАДАГ ДУГУЙН АЧ ТУС
Ч.БОЛОР