Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа

Ховд аймгийн ИТХ-ын бүтцийн байгууллага болох ГХУСАСЗ-ийн ээлжит хурал боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга, ГХУССЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Цагдаагийн газрын дарга Д.Мөнхболд, ОБГ-ын дарга С.Өлзийхишиг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов.

Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАСЗ-ийн дарга Г.Пүрэвганди ГХУССЗ-өөс салбарын байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар болон зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн аймгийн ГХУССЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Түмэнжаргал зөвлөлийн 2016 оны эхний 9 сарын тайлан мэдээллийг танилцуулж, төлөвлөгөөний биелэлт 56,3 хувьтай байгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь цаг хугацаа, улирлын онцлог, ард иргэдийн аж амьдрал ахуй зэргээс шалтгаалдаг тул оны эцэст бүрэн хэрэгжих боломжтой хэмээн онцоллоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ юм. Мөн аймгийн ИТХ, ГХУСАСЗ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын идэвхитэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг чанартай зохион байгуулан ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: KHOVD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж