ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн болон европийн зургаан удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII тэмцээн Красноярск хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно. Сүүлийн хоёр жил Монголын бөхчүүд тус тэмцээнийг өнжсөн ч энэ удаа дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна.
Тэмцээний эхний өдөр 42, 50, 58, 69, 85, 120 кг, хоёр дахь өдөр 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн барилдаанууд болох ажээ.
Медаль хүртсэн тамирчдыг 50, 30, 15 мянган рублийн мөнгөн шагналаар урамшуулах бол жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнахаар Зохион байгуулагчид шийдвэрлэжээ.
Тэмцээний үеэр Б.Сайтиевийн олимпийн наадам, Дэлхийн аварга, Европийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээн гээд түүний авсан бүх медаль, төрийн одон медаль, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж. Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнээс Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нарын тамирчид алтан медаль хүртэж байжээ.
ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨХ БҮРЭЛДЭХҮҮН:
46 кг:
- П.Дашцэрэн /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
- Э.Төгсжаргал /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
- Н.Наранхүү, /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
54 кг: Д.Жамсранжав /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
58 кг: Б.Мөнхзориг /”Аварга” ахлах дунд сургууль/
63 кг: Г.Төртогтох /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
69 кг: Т.Тэргэл /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
76 кг: Д.Оргилох /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
85 кг: Б.Билгүүн /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
100 кг: Г.Пүрэвдорж /“Дархан-Хасу-Мегастарс” клуб/
ДАСГАЛЖУУЛАГЧ:
- Ё.Батдархан, Ж.Баярхүү
ШҮҮГЧ
- Г.Амархүү /Олон улсын шүүгч/
Б.ЭНХ