АНУ-ын алдарт дуучин, од Beyonce Knowles-ийг нас барсан гэх мэдээллүүд интернетээр тархах боллоо. Фэнүүд нь түүний эрүүл мэндэд их л санаа зовон Beyonce үнэхээр нас барсан гэж үү гэж асуух нь сүүлийн хоёр хоногт эрс ихэссэн байна.
Өнгөрөгч Бямба гаригт /2016.10.22/ тэрээр Нью Йорк дахь тоглолынхоо үеэр багахан зэргийн осол гаргасан байна. Тоглолтын үеэр түүний сүлжсэн урт үс нь ээмгийг нь татсанаас чихнээс нь их хэмжээний цус гарчээ. Үүнээс өөр юу ч болоогүйгээр зогсохгүй тэрээр маш тэвчээртэйгээр тоглолтоо цааш нь үргэлжлүүлсэн байна. Түүний биеийн байдал маш сайн байгаа бөгөөд тоглолтын дараах хар хивсний ёслол дээр өөр ээмэг зүүсэн байсан гэнэ.
Эх сурвалж: Hollywood life
Г.АНУДАРЬ