Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Монголын боксын холбоотой хамтран дасгалжуулагчийн семинарыг аравдугаар сарын 24-нд зохион байгууллаа.
Тус семинарт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, "Аварга" дээд сургуулийн захирал (Ph.D), Профессор Г.Сүхбат, МУБИС-ын багш, судлаач доктор Б.Бат-Отгон, болон В.Лхамсүрэн, А.Амгалан, Д.Цолмонтуяа, Хүнс судлалын магистр М.Нармандах, Анагаах ухааны магистр Х.Бат-Ирээдүй, сэтгэл зүйн магистр М.Болормаа нар лекц уншив.
Семинарт боксын нийт 40 дасгалжуулагч хамрагдсан байна. Дасгалжуулагчийн семинар зохион явуулахад ивээн тэтгэгчээр "ӨҮЖИН-МЕД" эмнэлэг ажилласан юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО