Цэргийн тэтгэврийн нэмэгдэлд жилд найман тэрбумыг гаргана

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Цэргийн тэтгэврийн нэмэгдэлд жилд найман тэрбумыг гаргана

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж 1995 оноос өмнө, хойно тогтоолгосноос хамааран нэлээд зөрүүтэй байдаг талаар  тэтгэвэр авагчид гомдол мэдүүлж байсан юм. Тэгвэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохыг дэмжиж  Засгийн газраас УИХ-д өргөн барихаар өчигдрийн хуралдаанаар шийдвэрлээ.

Хуульд “цэргийн албан хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтооно” гэснийг 80 хувь, “хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс нэг хувиар бодож нэмэгдэл олгоно” гэснийг 1.5 хувиар гэж өөрчилсөн байна.

Төсөл батлагдвал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 12733 иргэн нэмэгдэл авах юм байна.  Үүнд жилд 8,4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж