МАН-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж буй юм. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаа үргэлжлүүлж байгаа нь энэ аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлт гарган, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Дүгнэлтэд Шийдлийн Засгийн газрын сайд асан Б.Болорын тушаалууд нь хууль зөрчсөн. Монголын Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшдэг 51 хувийг бүдгэрүүлсэн шийдвэр гаргасан гэж үзсэн юм.

Бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2017 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн дагалдах төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ үеэрээ ахмадуудад олгох насны хишгийн тухай ярилцжээ. Насны хишгийг 70 болон түүнээс дээш насныханд олгохоор тусгасан. Үүнийг бүлгийн зарим гишүүд ахмадуудаа ялгаварласан, алагчилсан, нийгмийг талцуулсан төсөл хэмээн шүүмжилсэн байна. Харин Сангийн сайдын зүгээс “Байгаа нөөц боломжиндоо тулгуурлаж, дээрх насныханд тэтгэврээс нь гадна насны хишиг олгохоор оруулж ирсэн нь УИХ-аар амласан амлалтаа хэрэгжүүлэхийг зорьсон нэг алхам. Бүх ахмад настнуудад насны хишиг хүртээнэ гэвэл улсын төсөв даахгүй гэдгээ учирлажээ.

Онцлоход, бүлгийн хуралдаан дууссаны дараа Байнгын хороод хуралдах юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааны асуудал яригдах юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж