Өсвөрийн шатарчдын ДАШТ: Зургаан шатарчин топ 10-т байна

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын ДАШТ: Зургаан шатарчин топ 10-т байна

-Монголын шатарчдаас зургаан өргийн дараах байдлаар охидын 8 насанд Д.Өнөрзул гуравдугаар, хөвгүүдийн 10 насанд Е.Төгстөмөр дөрөвдүгээр, 12 насанд Г.Амартүвшин нар тавдугаар байрт бичигдэж байна-

Гүржийн Батуми хотноо өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээн 8, 10, 12 насны ангилалд болж байгаа бөгөөд энэ сарын 30-ны өдөр өндөрлөнө. Шатарчид 11 өрөг тоглохоос зургаан өрөг тоглоод байна. Дэлхийн 100 гаруй орны шатарчид өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол улсаас өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, сурагчдын Дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Монголын шатарчдаас зургаан өргийн дараах байдлаар охидын 8 насанд Д.Өнөрзул гуравдугаар, хөвгүүдийн 10 насанд Е.Төгстөмөр дөрөвдүгээр, 12 насанд Г.Амартүвшин нар тавдугаар байрт бичигдэж байна-

Шатарчдын амжилт: /Зургаан өргийн дараах байдлаар/

ХӨВГҮҮД:

12 нас: /137 шатарчин/

  • Г.Амартүвшин – 5 оноогоор 5 байр
  • Д.Батсүрэн – 4,5 оноогоор 14-р байр
  • Ц.Тэнгис – 4 оноогоор 17-р байр
  • Э.Батжаргал – 4 оноогоор 34-р байр

10 нас: /150 шатарчин/

  • Е.Төгстөмөр – 5 оноогоор 4-р байр
  • Л.Очирбат – 5 оноогоор 5-р байр
  • Б.Эрхэс – 4 оноогоор 29-р байр
  • Х.Тэмүүжин – 3,5 оноогоор 49-р байр

8 нас: /139 шатарчин/

  • Э.Амгалантөгс – 5,0 оноогоор 7-р байр
  • Э.Азжаргал – 4,5 оноогоор 14-р байр
  • Б.Ананд – 4,0 оноогоор 23-р байр
  • Р.Энхбилэг – 3.0 оноогоор 79-р байр

ОХИД:

12 нас: /98 шатарчин/

  • Б.Алтантуяа – 4,0 оноогоор 13-р байр
  • Б.Мөнгөнзул – 3,5 оноогоор 29-р байр

10 нас: /112 шатарчин/

  • Д.Мөнхзул – 5,0 оноогоор 8-р байр
  • Х.Баясгалан – 3,5 оноогоор 35-р байр

8 нас: /85 шатарчин/

  • Д.Өнөрзул 5,0 оноогоор 3-р байрт тус тус бичигдэж байна.

ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна. Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа. Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж