О.Сүлдхүү Хиагтаас алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

О.Сүлдхүү Хиагтаас алтан медаль хүртжээ

ОХУ-ын Буриад улсын Хиагт хотын “Олимп” спортын ордонд аравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Спортын уран чадварын дунд сургуулиудын сурагчдын дунд явуулсан 2008 оны Дүлийн иргэдийн олимпийн наадмын аварга, ОХУ-ын Гавьяат тамирчин Александ Цоктоевийн нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд Сүхбаатар аймаг, Дархан-Уул аймгийн өсвөрийн бөхчүүд оролцсоноос 58 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Олонбаярын Сулдхүү түрүүлсэн байна.

Тэмцээн 23, 26, 29, 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, +58 кг-ын жингийн ангиллаар явагдсан бөгөөд 230 гаруй өсвөрийн бөхчүүд өрсөлджээ.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Баттулга, олон улсын шүүгч С.Батсүх нар энэхүү тэмцээний Хүндэт зочноор оролцсон байна.

Эх сурвалж:МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж