Бодлогын хүүгээ нэмснээр гадаад валютын нөөцөө хадгалж үлдсэн талаар Төв банкнаас мэдээлж байгаа. Гэхдээ долларын ханш долдугаар сараас хойш үргэлжилсэн үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 2300 төгрөгтэй тэнцсэн долларын ханш өнөөдөр 2347 төгрөгтэй тэнцлээ. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2340 төгрөгөөр авч, 2344 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2332 төгрөгөөр авч 2347 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн өсөлт эдийн засгийн идэвхжил, валютын зах зээлд жил бүр ажиглагддаг улирлын хэлбэлзлээс шалтгаалж байна.
Жил бүрийн 3 дугаар улиралд гадаад валютын эрэлт олон жилийн дунджаар хамгийн өндөр байдаг бөгөөд сарын сүүлээр мөн валютын эрэлт нэмэгдэх хандлага ажиглагддаг. Түүнчлэн нефтийн болон бусад хэрэглээний бараа импортлогч компаниудын татан авалт эхэлсэнтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш сулрах дарамт ажиглагдаж байгаа юм.
USD АНУ-ын доллар | Авах | Зарах |
"Номин Карт" ББСБ | 2,340.00 4.00 | 2,344.00 4.00 |
ХХБанк | 2,332.00 5.00 | 2,345.00 4.00 |
Капитал банк | 2,333.00 8.00 | 2,345.00 5.00 |
Голомт | 2,332.00 5.00 | 2,346.00 4.00 |
ХААН | 2,330.00 4.00 | 2,346.00 5.00 |
Капитрон | 2,331.00 6.00 | 2,346.00 5.00 |
Төрийн банк | 2,332.00 4.00 | 2,346.00 5.00 |
КРЕДИТ банк | 2,332.00 7.00 | 2,347.00 3.00 |
Уран уургач | 2,344.00 2.00 | 2,347.00 3.00 |
Евро Ази | 2,344.00 9.00 | 2,347.00 5.00 |
East Eagle | 2,342.00 5.00 | 2,347.00 6.00 |
Гэхдээ долларын ханшийн өсөлт удаан үргэлжлэхгүй, ойрын хугацаанд Монголын эдийн засагт 2-4 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ тохиолдолд төгрөгийн ханш чангарах дүр зураг харагдаж байгаа юм.
Ирэх оны гуравдугаар сараас Монгол Улс Хөгжлийн банкны зээлсэн 580 сая долларын евро бондын өрийг төлөх бөгөөд өрийг өрөөр санхүүжүүлэх бодлого барьж байна. Энэ хүрээнд өрийн таазыг 55 хувиас 88 хүртэл өсгөөд байгаа билээ.
Б.ХОНГОР