”Хүннү Коул” олборлолтын лицензээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

”Хүннү Коул” олборлолтын лицензээ авлаа

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Хүннү Коул (asx:hun) компани саяхан  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Үнст худаг нүүрсний ордынхоо нөөцийг ЖОРК кодоор 676 сая тонн хэмээн зарлаж байсан билээ. Тэгвэл тус компани энэ сарын 18-нд өөр нэг том төсөл болох Цант Уул нүүрсний орд дээрээ ашиглалтын лицензийг холбогдох газраас нь авснаа зарласан байна. Цант Уул орд нь ЖОРК кодоор тогтоогдсон 90 сая тонны сайн чанарын нүүрсний нөөцтэй орд юм. Компаниас гаргасан мэдээлэлд  олборлолтоо 2011 оны дөрөвдүгээр улиралд эхлүүлж, 2012 онд 1.5 сая тонн, 2013 онд 3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа юм байна.

Дашрамд дурдахад, "Хүннү Коул" компани нь хоёр гол төсөл болон Үнст худаг болон Цант Уулын нүүрсний ордынхоо нөөцийг ЖОРК кодоор тогтоосон бөгөөд нийт 766 сая тонны нөөцтэй, Монголын томоохон нүүрсний компаниудын нэг юм.

C.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж