М.Уранцэцэг Абу Дабигийн ”Их дуулга”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг Абу Дабигийн ”Их дуулга”-д оролцоно

– IJF-ийн ээлжит “Grand Slam” тэмцээнд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаараа өрсөлдөөр болжээ-

Олон улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-д Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит “Grand Slam” тэмцээн болно. Тус тэмцээнд 33 орны 184 /эрэгтэй 111, эмэгтэй 73/ тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг ганцаараа өрсөлдөхөөр болсон байна. Тус тэмцээнийг олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөxбат урилгаар шүүхээр болжээ. 

Мөн энэхүү тэмцээнд “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг оролцох бөгөөд Бразилиас 20, Франц 17, Азербайжан 12, Герман, Польш 11 тамирчин Абу Дабид очихоор болжээ. Харин хойд хөршийн есөн эрэгтэй жүдоч оролцох юм байна.

 IJF-ийн “Grand Slam” тэмцээн аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж