Италийн Милан хот, Max Mara загварын ордон. Энэ бол бүсгүйчүүдийн хувцас загварын ноён оргил. Дэлхийн сая сая бүсгүйчүүд зөвхөн энэ загварын ордноос гарсан трэндээр амьсгалж, шинэ загваруудыг нь тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл энэхүү Дэлхийд алдартай Max Mara загварын ордны MAX&Co. брэндийн салбар дэлгүүрийг Ханбүргэдэй их дэлгүүр Монголд албан ёсоор нээлээ.
Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Италийн алдарт Мах Маra загварын ордныг үндэслэгч Ачилл Марамоти 1986 онд бусдаас содон, өвөрмөц хэв загварыг таашаадаг, загварлаг залуу бүсгүйчүүдэд зориулсан брэндийг бий болгохоор зорьж MAX&Co. брэндийг үүсгэн байгуулснаар хувцас загварын ертөнцөд бас нэгэн хувьсал хийсэн. Энэхүү брэндийн гол зарчим бол өөртөө итгэлтэй, жинхэнэ эрх чөлөөг мэдрэхийн төлөө тэмүүлдэг бүсгүйчүүдийн илэрхийлэл болох явдал юм. Нэгэн хэвийн уйтгартай, улиг болсон загваруудыг зоригтойгоор эвдэж үргэлж өөрчлөгдөн шинэчлэгддэг, этгээд чамин, гоёмсог, олон төрлийн хэв маягийг шингээсэн, хувирамтгай, мэдрэмжтэй загваруудыг бүтээж ирснээр бүсгүйчүүдийг өөртөө дурлуулах болсон. Сэтгэл татам уран хийц, гоёмсог дэгжин загвар, дээд зэргийн материал, шинэлэг бүтээлч байдал нь MAX&Co. брэндийг илүү тодотгодог. MАХ&Co. 2016 оны загваруудаа “Мөнхийн гоо үзэсгэлэнт” гэгдэх Америкийн нэрт загвар өмсөгч, жүжигчин Olivia Palermo-той хамтран танилцуулжээ.
Эрхэмсэг бүсгүй Та энэхүү брэндийн 2016 оны намар өвлийн шинэ коллекцтой танилцахыг хүсвэл Ханбүргэдэй их дэлгүүрийн 4 давхарт шинээр нээгдсэн MAX&Co. дэлгүүрт зочлоорой.
Ханбүргэдэй их дэлгүүрийн 4-р давхар
Утас: 99194569, 367054