Монголын арилжааны банкуудын зээлийн өндөр хүүг буулгах боломж нь гадаадын банк оруулж ирэх, тэр дундаа Bank of China-гийн салбарыг нээх явдал гэж үзэх хүмүүс байна. Энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд эдийн засагчдын хүрээнд мэтгэлцээн багагүй өрнөсөн. УИХ-аар 2017 онд баримтлах Мөнгөний бодлогыг хэлэлцэх шатанд ч асуудал хөндөгдөж байгаа юм.
“VS” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт “Гадаадын хөрөнгө оруулалттай банк болон Bank of China салбараа нээхийг дэмжих үү” гэдэг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын байр суурийг онцоллоо.