Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн Хятадын Тайваны Тайпей хотноо болж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай баг тамирчид өнөөдөр дахин медаль хүртлээ. Холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар финалд шалгараад байсан бөгөөд Тайландын багт хожигдсоноор мөнгөн медалийн болзол хангалаа. Одоогоор Монголын баг мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртээд байна. Маргааш шилдэг 12 тамирчин медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Ш.Батжаргал тэдний дунд багтсан.
Энэ удаагийн оюутны ДАШТ-д Япон, БНСУ, Тайланд, ХонгКонг, Тайвань, Малайз, Монголын нийт долоон орны 80 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.
Ч.БОЛОР