“Beatles”-ийн дууг ардын хөгжмөөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Beatles”-ийн дууг ардын хөгжмөөр тоглоно

Үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийнхан “Beatles” хамтлагийн дуунуудыг ардын хөгжмөөр тоглож, цомог гаргах гэж байна. Тэдний цомгийн продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион ажиллаж байгаа аж. Цомгийн бичлэг дууссан бөгөөд удахгүй хэвлэлтэд явуулахад бэлэн болжээ. Цомогт “Beatles” хамтлагийн хамгийн алдартай, хүн бүрийн сонсох дуртай 15 дуу багтаж байгаа гэнэ. Ардын хөгжмөөр “Beatles”-ийн дууг тоглох санааг Ерөнхий сайд асан С.Баяр гаргаж, Б.Долгион “Жонон” хамтлагтай хамтран гүйцэтгэгчээр нь ажилласан нь энэ гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж