Хятадын гадаад хэргийн дэд сайд Лиу Зэн Мин даваа гаригт /2016.10.24/ Хойд Солонгост айлчиллаа. Японы Кеодо агентлагийн мэдээлснээр энэ нь өнгөрөгч хоёрдугаар сараас хойш хийсэн Хятадын дээд хэмжээний албан тушаалтнуудын анхны айлчлал болов.
Түүнчлэн Хойд Солонгосыг есдүгээр сараас хойш нийт таван удаа пуужингийн туршилтаа хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн чангатгасан шинэ хоригийг хүлээн зөвшөөрөхийг Хятад улсаас АНУ болон бусад холбоотон улсууд хүссэн байна.
Хэдийгээр Хятад улс нь Хойд Солонгосын гол хамтрагч гэдэг боловч дээрх асуудал нь Хятадыг “уурлахад” хүргэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Г.АНУДАРЬ