Нийтийн тээврийнхэн гэнэтийн шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн гэнэтийн шалгалтад бүдэрчээ

Өчигдөр /2016.10.25/ орсон цас нийтийн тээврийн байгууллагын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж дүн тавьсан өдөр байлаа. Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгдсэний 11 нь зам тээврийн осолд холбогдсон бол 10 нь нийтийн тээвэртэй холбоотой байжээ. Зорчиг тээврийн автобусууд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсч замын хөдөлгөөнд оролцогчдод саад учруулан түгжрэл үүсгэжээ. Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд энэ зөрчлөө анхааран тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, өглөө болон оройны гаралтыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, техникийн саатлаар зогсоон нөхцөлд түргэн шуурхай эвдрэлийг засах, зам чөлөөлөх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Түүнчлэн орон нутагт баруун хойд чиглэл Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг, зүүн чиглэл Хэнтий Дорнод, Сүхбаатар аймаг, Багахангай, Төв аймгийн Баян сум хүртэлх чиглэлийн замууд хальтиргаатай зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж