Шүүхийн шийдвэрийнхэнтэй холбоотой гомдол, мэдээллээ АТГ-т өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэрийнхэнтэй холбоотой гомдол, мэдээллээ АТГ-т өгөөрэй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ажлын хэсгийн удирдамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгахаар заасан байгаа билээ.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж байгаа энэ цаг үед тус байгууллагын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авч байгаа ажээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж