Авто засварчдад зориулсан сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Авто засварчдад зориулсан сургалт эхэллээ

Аймгийн Засаг даргын захирамжаар “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аян явагдаж байна. Аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Дорнод Политехник коллежтой хамтарсан авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажиллагсадад зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат: Аяны хүрээнд энэ төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон оновчтой ажил болсныг онцлон, хариуцан зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Дорнод Политехник коллежийн бааз суурийг түшиглэн явуулж буй онол, дадлага хослосон энэхүү сургалт нь гурав хоногийн турш үргэлжлэх юм. Сургалтад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж