2.5 мянган га талбай мөндөрт өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

2.5 мянган га талбай мөндөрт өртжээ

Аравдугаар сарын 21-ний байдлаар  улсын хэмжээнд 325.6 мянган га-гаас 454.2 мянган тонн үр тариа, үүнээс 442.9 мянган тонн улаанбуудай, 14.3 мянган га-гаас 150.9  мянган тонн төмс, 7.8 мянган га-гаас 87.3 мянган тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас  45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан гэсэн мэдээллийг салбарын яамнаас гаргажээ.

Ургацын урьдчилсан баланс гарснаас хойш Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас 2.5 мянган га талбайн ургац мөндөрт өртсөн байна. Өнгөрсөн  есдүгээр сар болон энэ сарын эхэн, дунд 10 хоногт хур тунадас, нойтон цас унасан нь ургац хураалтын ажлыг багагүй удаашруулжээ. Мөн таримлын  болц дутуу байснаас 20 орчим мянган га талбайн ургацыг ногоон тэжээлд шилжүүлжээ. Ургац хураалтад 2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд, ургац тээврийн ажилд 10-20 тоннын даацтай 300 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар шинэ ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 48 мянган тонн, “Алтан тариа” ХХК 60 мянган тонн, “Улаанбаатар гурил” ХХК  50 мянган тонн, бусад гурилын үйлдвэрүүд 32 мянган тонн, нийтдээ 190 орчим мянган тонн буудай авч байгаа бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн үтрэм дээр 100 орчим  мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж