Шүүмжлэлд хариу өгөх ухаалаг 6 арга

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Шүүмжлэлд хариу өгөх ухаалаг 6 арга

Шүүмжлэл тэр дундаа үндэс суурьтай шүүмжлэлийг хүртэл сонсоход хэцүү байдаг. Хүн болоод ч тэр үү бид бол төгс биш. Гэхдээ ингэлээ гээд дотроо залбирч, манай бүх төсөл эсвэл миний хүчин зүтгэл өө сэвгүй харагдаасай гэж хүсэхээ зогсоодоггүй.

Ул суурьтай шүүмж хэрэгцээтэй боловч хүлээн авахад сэтгэл өвддөг.

Гэвч таны зүг шидсэн санал зөвлөмжөөс бултах хамгийн ухаалаг арга бол түүнийг ашиглан суралцаж, өсөж, сайжрах юм.

Үүнийг хийх хамгийн зөв арга юу вэ?

  • 1.Мах болон төмсөн дээр төвлөрөх

Шүүмжлэл сонсож байхдаа ярианы өнгө эсвэл шүүмжилж буй хүн дээр анхаарлаа хандуулснаас болоод жинхэнэ санааг нь орхигдуулдаг. Та жинхэнэ зөвлөгөөг сонсолгүй хэрхэн хүргэж байгаад нь хэт их ач холбогдол өгсөөр байгаад өндөрлөдөг.

Хүргэж буй санаанд нь хамаг чадлаар төвлөрөхийг хичээж бусад хэсгийг нь сонсохгүй байх хэрэгтэй. Учир нь ямар санаа агуулсныг нь мэдэхгүй байж ул суурьтай шүүмжийг өөрт суулгах хэцүү болдог.

  • 2.Цэвэр санааг нь таних

Дээр дурдсанчлан шүүмж хүлээн авах нь амар биш. Хичнээн эелдгээр хэлсэн ч хэцүү хэвээр байдаг. Харин танд санал шүүмж өгч буй хүмүүсийн хүргэхийг хүсч буй жинхэнэ санааг ойлгохын тулд хэсэг хугацаанд эргэцүүлэлт хийх хэрэгтэй.

Ихэнхдээ тэр хүмүүс хэрэгцээтэй санал хүргэж, таныг сайжраасай гэж хүсч байдгийг санах хэрэгтэй. Энэ нь таныг тааруухан ажил хийж байхад толгой дохин суудаг хүмүүсээс хамаагүй дээр.

  • 3.Яриа өрнүүлэх

Энэ бол ямар ч асуулт тавихгүйгээр хүлээн авах зүйл биш. Үнэндээ бол тэгэх ч хэрэггүй. Цаашид тодруулж өгөхийг хүссэн асуулт тавих нь хамгийн сайн стратеги болно.

Тухайн хүний шүүмжийг харилцааны эхлэл мэтээр хүлээн авч үргэлжлүүлэн нэмэлт санаа оноог лавшруулан асууж, тухайн шүүмж дээр дөрөөлөн суралцаж, сайжрахад хэрэг болох бүхий л хэрэгцээтэй мэдээллийг олж авах асуултыг тавих хэрэгтэй.

  • 4.Оролдоод үзэх

Та шүүмжтэй заавал санал нийлэх албагүй гэдгээ санах хэрэгтэй. Хэдийгээр та өөрийн үзлийг хамгаалах хэрэгтэй ч (цаг заваа зарцуулан санал өгсөн хүнийг бодоод) гэсэн ядахдаа нэг удаа оролдоод үзэх хэрэгтэй.

Хүлээн авсан шүүмжийнхээ зарим нэгийг хэрэгжүүлээд үз. Та заримыг нь тэр дороо хаях авч заримыг нь авч үлдэхээр шийднэ. Ямартаа ч чухал хичээл сураад хоцордог.

  • 5.Ихийг асуух

Хэрэв түүнийг өгсөн шүүмж танд тустай байсан бол эргэж очиж илүү ихийг асуухаас цааргалах хэрэггүй. Тэр тусмаа зөвлөгөөг хэрэгжүүлж байхдаа зөвлөгөө хэрэгтэй бол заавал очоорой.

Илүү их шүүмж сонсохыг хүсэх нь таны хувьд таагүй санагдана байх. Гэхдээ л уг бүтээлч яриаг цааш үргэлжлүүлэх нь та хоёрын харилцаа болоод таны ажилд гайхалтай үр дүнг авчрах болно.

  • 6.Энэрэнгүй байх

Та нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй: Танд тусалж, таныг сайжруулахын тулд цаг гаргаж байна. Иймд таниас “Баярлалаа” гэсэн үгийг сонсох бүрэн эрхтэй.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж