Олон улсын теннисний холбоо, Монголын талбайн теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини теннис” хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тэмцээнийг аравдугаар сарын 21-ний өдөр Монгол дахь Англи сургуулийн спортын зааланд зохион байгууллаа. 7, 8, 9 насны ангиллын анхан шатны тэмцээнд 9 сургууль, клуб байгууллагын 58 сурагчид хамрагдсан юм. Тус тэмцээнд Говь-Алтай, 41, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид өндөр амжилтыг үзүүлэв. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Тэнгэрийн хишиг” компаниас “Мини теннис” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нарт 2016-2017 оны хичээлийн жилд сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрхийн бичгийг гардуулан өгчээ.
ДҮН:
7 нас охид:
1-р байр О.Лхагвасайхан /”Эрдмийн өргөө” цогцолбор/
2-р байр Б.Аминбаяр /”Эрдмийн өргөө” цогцолбор/
3-р байр Б.Мишээл /44-р сургууль/
3-р байр А. Үүрийнцолмон /41-р сургууль/
7 нас хөвгүүд:
1-р байр Б.Баяржаргал /41-р сургууль/
2-р байр Эрхэмбилэг /Монгол дахь Англи сургууль/
3-р байр Ү.Абида /ХУД/
3-р байр Г.Жавхлантөгс /41-р сургууль/
8 нас охид:
1-р байр А.Ариунбилэг /ХУД/
2-р байр Б.Бадмаанямбуу /Говь-Алтай аймаг/
3-р байр Аминзаяа /ХУД/
3-р байр Г.Ариунзаяа /Говь-Алтай аймаг/
8 нас хөвгүүд:
1-р байр Т.Барсболд /Говь-Алтай аймаг/
2-р байр Ариунхүслэн /Монгол дахь Англи сургууль/
3-р байр Г.Сүлдбаяр /12-р сургууль/
3-р байр Элбэгзаяа /Монгол дахь Англи сургууль/
9 нас охид:
1-р байр О.Есүйбегим /ХУД/
2-р байр А.Хонгорзул /41-р сургууль/
3-р байр У.Баяржаргал /Говь-Алтай аймаг/
3-р байр Н.Урангоо /”Эрдмийн өргөө” цогцолбор/
9 нас хөвгүүд:
1-р байр А.Дөлгөөн /41-р сургууль/
2-р байр И.Даваабаяр /Говь-Алтай аймаг/
3-р байр С.Сүхбат /Голь-Алтай аймаг/
3-р байр Г.Жамъянгарав /60-р сургууль/ тус тус шалгарлаа.
Ч.БОЛОР