Цэвэр алтаар бүрсэн хамгийн тансаг хөлөг онгоц

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Цэвэр алтаар бүрсэн хамгийн тансаг хөлөг онгоц

Алтаар бүрсэн хөлөг онгоц далайд хөвж
явна гээд та төсөөлөөд үзээрэй. Үүнтэй зүйрлэх өөр ямар ч гайхамшигтай
хөлөг онгоц үгүй нь мэдээж! Харин Малайзын нэгэн бизнесмен мөрөөдөл
төдий байсан энэ санааг өлгөн авч, тун ч үр дүнтэй хэрэгжүүлж, мөнөөх
алтан хөлөг онгоцыг бүтээгээд авчээ. Энэхүү үнэт урлалыг бүтээхэд Стюарт
Хью хувиасаа 100 мянган кг цэвэр шар, цагаан алт гаргаж, Малайз
бизнесмений санааг дэмжжээ.

Уг алтан хөлөг онгоцыг бүтээхэд
гурван жилийн хугацаа шаардсан бөгөөд хөлгийн тавцан, хооллох хэсэг,
бариул, зангуу зэргийг үнэт металлаар урласан байна. Харин хөлгийн их
биеийг цэвэр шар алтаар бүрж, унтлагын өрөөний хананд солирын чулуу
шигтгэж, үлдсэн хэсгийг цагаан алтаар бүржээ. “History supreme” хэмээн
нэрлэсэн уг алтан хөлөг  онгоц гурван тэрбум фунт стерлинг буюу 4,8
тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн нь ноён Хьюгийн тансаг зэрэглэлийн
цуглуулгын хамгийн үнэтэй эд болжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж