57 тойрогт ДАХИАД санал өгнө

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

57 тойрогт ДАХИАД санал өгнө

-Сонгогчдын санал  тэнцсэн хоёр нэр дэвшигчийн нэрийг бичсэн саналын хуудсыг дахин хэвлэж, тухайн тойргийн бүх сонгогч дахин санал өгнө-

Аравдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн эцсийн дүн  хараахан гараагүй байна. Учир нь улсын хэмжээнд цөөнгүй тойрогт сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүйгээс нөхөн санал хураалт өнгөрсөн ням гариг /2016.10.23/-т  өрнөсөн юм. Харин энэ долоо хоногийн бямба гариг буюу  аравдугаар сарын 29-нд сум, дүүргийн ИТХ-ын дахин санал хураалт явагдана. Дахин санал хураалт нь нөхөн санал хураалтаас юугаараа ялгаатай, хэдэн төгрөгийн төсөвт өртөг зарцуулах, сонгогчдын ирц хамаарах эсэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

-Дахин санал хураалтын талаар уншигчдад маань тайлбарлаж өгнө үү. Энэ нь сая ням гаригт болсон нөхөн санал хураалтаас юугаараа ялгаатай вэ. Хэдэн тойрогт дахин санал хураалт явуулах вэ?

Дахин санал хураалтыг санал тэнцсэн нэр дэвшигчтэй тойрогт явуулна. Дахин санал хураалт явагдахаар болсон тойргийн сонгогчид өмнөх сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож, санал өгсөн байлаа ч дахиад саналаа өгөх ёстой. Харин нөхөн санал хураалт нь ирц хүрээгүй тойрогт явагдсан бөгөөд өмнө нь санал өгсөн сонгогчид оролцоогүйгээрээ онцлог. Дахин санал хураалт нийслэлд явагдахгүй, 19 аймгийн 57 тойрогт явагдана.

-Дахин санал хураалтын төсвийг тодорхой болгосон уу?

-Аймгуудын сонгуулийн хорооноос сонгуульд зарцуулах зардлын хэмжээг ирүүлж байна. Одоохондоо нэгдсэн тоо гараагүй байна. Нэг зүйлийг онцлоход сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд зориулж улсын төсвөөс олгосон 13,9 тэрбум төгрөгт багтааж байгаа. Нэмж улсын төсвөөс мөнгө гаргуулахгүй.

-Өнгөрсөн ням гаригт /2016.10.23/ явагдсан нэмэлт санал хураалттай хамт явуулах боломж байсан уу?

-Нэмэлт санал хураалтад ирц хүрээгүй тойргийн сонгуулийн өдөр санал өгөөгүй сонгогчдыг оролцуулсан. Тиймээс саналыг хуудас нэмж хэвлээгүй. Харин дахин санал хураалтад саналын хуудас шинээр хэвлэх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл санал нь тэнцсэн хоёр нэр дэвшигчийн нэрийг бичсэн саналын хуудсыг дахин хэвлэнэ гэсэн үг. Мөн санал тоолох автомат машиндаа суулгаж өгнө. Өмнөх саналын хуудсаар сонгууль явуулж болохгүй. Учир нь тэрхүү хуудас дээр олон нэр дэвшигчийн нэр байгаа учраас тэр юм. Иймд нөхөн сонгуультай хамт явуулах боломж байгаагүй. Хоёрдугаарт, аравдугаар сарын 23-ны нэмэлт санал хураалтаар санал тэнцсэн нэр дэвшигч гараад ирэх магадлалтай гэж тооцсон. 

-Дахин сонгуулийн бэлтгэл ажлыг хэзээ хангаж дуусах вэ?

-Энэ долоо хоногт саналын хуудас хэвлээд, санал тоолох машиндаа программ суулгана. Дараа нь хөдөө орон нутагт хүргэх юм.

-Дахин санал хураалтын ирцэд босго тавих уу?

Ирцийн босго тавихгүй. Санал тэнцсэн хоёр нэр дэвшигчийн аль олон санал авсан нь ялагч болно гэсэн хуулийн заалттай.


ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТОЙРОГ:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж