-1987 онд тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өдгөө цагт таарахгүй болсныг Өмнөдийн төрийн тэргүүн мэдэгдлээ-
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Үндсэн хуулийг эргэн харж, Ерөнхийлөгчийг хоёр дахь удаагаа бүрэн эрхийн хугацаанд сонгох боломжийг авч үзэх санал дэвшүүлжээ. "Рёнхап" агентлаг энэ тухай мэдээлэхдээ, өнөөгийн хуулийн дагуу төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусна гэж тэмдэглэв.
Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийг ганцхан удаа таван жилийн хугацаатай сонгож болно гэсэн хууль 1987 оноос хойш үйлчилж байна. Үүнийг эргэн харж, Ерөнхийлөгчийг дахин сонгогдог жишгийг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан ч энэ асуудлыг хэлэлцэх үед төрийн тэргүүн “ажилтай” гэсэн шалтгаанаар хэлэлцүүлэгт оролцоогүй байна.
Ерөнхийлөгч Пак Кын Хегийн мэдэгдлийг дахин сонгогдох сонирхлынх нь илэрхийлэл гэж зарим эх сурвалж тодотгожээ. Ямартай ч энэ асуудлыг Өмнөдийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд авч хэлэлцэх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР