Трамп: Клинтоны бодлого дэлхийн III дайныг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Трамп: Клинтоны бодлого дэлхийн III дайныг эхлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп Хиллари Клинтоны Сирид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гадаад бодлого дэлхийн гуравдугаар дайныг өдөөнө гэв.

Түүний үзэж буйгаар АНУ Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассадыг бууж өгөхийг шаардахын оронд Исламын улс бүлэглэлтэй тэмцэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэв. Клинтон Сири дэх нөхцөл байдлыг намжаах үүднээс NO-FLYZONE-ыг санал болгосон нь зарим хүний үзэж буйгаар ОХУ-тай сөргөлдөх гол шалтгаан болох аж.

Клинтоны сонгуулийн багийнхан түүнийг америкчуудын айдас дээр тоглолт хийж байна гэж буруутгаж байна. Трамп Бүгд найрамдахчуудыг түүнтэй нэгдэхгүй байгаад дургүйцлээ илэрхийлсэн бөгөөд тэрээр Ройтерс агентлагт хэлэхдээ

Хэрвээ манай нам нэгдэж чадвал бид энэ сонгуулиар Клинтонд ялагдахгүй” гээд Клинтоны Сирийн агаарын довтолгоог хяналтандаа байлгах бодлогыг шүүмжлэв.

Хэрвээ бид Хиллари Клинтоныг сонсвол Сири дэх дэлхийн III дайнд ялагдана. Чи зөвхөн Сиритэй сөргөлдөөд зогсохгүй ОХУ, Ирантай сөргөлдөх болно. ОХУ бол цөмийн зэвсгийн орон. Гэвч цөмийн зэвсэгтэй орон бүр эсрэг байр суурьтай байдаггүй ” гээд Клинтон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжилдэг учраас хэлэлцээр хийх боломжгүйг онцолжээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрвээ тэр арван нэгдүгээр сарын 8-нд Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол Путиныг чөтгөр болтол нь буруутгачихаад тэр яаж буцаж харилцаагаа сэргээж, хэлэлцэх болж байна?” гэв.

Харин Клинтоны сонгуулийн багийнхан болон Ардчилсан намын үндэсний аюулгүй байдлын шинжээчид түүний шүүмжлэлийг үл ойшоон Трампыг зэвсэгт хүчний командлагч болоход тохирохгүй гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ:BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж