Н.Түвшинбаяр аварга Монголын багийг ахална

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр аварга Монголын багийг ахална

“Орос-Монголын хамтын ажиллагаа-2016” бизнес форум аравдугаар сарын 27-30-нд Новосибирск хотод болно.

Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болох бизнес форумын хүрээнд хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх олон арга хэмжээ болох ба үүний нэг нь Монгол, Оросын тамирчдын халз тулааны төрлийн тэмцээн юм.

Халз тулааны төрөлд хамаарах найман спортоор дараах тамирчид Оросын тамирчидтай өрсөлдөхөөр Новосибирск хотыг зориод байна. Дэлхийн аварга жүдоч Х.Болдбаатар нарын шилдэг тамирчдаас бүрдсэн Монголын багийг Бээжин-2008 олимпийн аварга Н.Түвшинбаяр ахлан, удирдана. Харин Оросын багийн ахлагчаар Лондон-2012, Рио-2016 олимпийн аварга, дэлхийн хошой аварга Роман Власов томилогджээ. Олимпийн аваргууд тамирчдаа ахлах үүрэгтэй бөгөөд өөрсдөө тэмцээнд оролцохгүй.

Халз тулааны төрлийн нөхөрсөг тэмцээн аравдугаар сарын 27-29-нд болно.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД

  1. Бокс: Э.Баярхүү /64 кг/
  2. Жүдо: Г.Болдбаатар /60 кг/
  3. Чөлөөт бөх: Д.Цогтбаатар /61 кг/
  4. Байлдааны самбо: Б.Дамланпүрэв /62 кг/
  5. Кикбокс: С.Батжаргал /67 кг/
  6. Мутай бокс: Б.Гантогтох /60 кг/
  7. ММА / Холимог тулаан: С.Сүхболд /66 кг/
  8. Таэквонда: П.Бямбадорж /57 кг/
  9. Сонгомол бөх: Б.Хаш-Эрдэнэ /65 кг/

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж