Дэлхийн цаг агаар дулаарч байгаа Африкт асуудал үүсгэх биш харин ч ашигтай хэмээн эрдэмтэд үзжээ. АНУ, Этиопын хэсэг эрдэмтэн цаг агаарын дулаарал Африкийн хамгийн халуун орны нэг Этиопт ямар нөлөөтэйг судлаад энэ улсад хөдөө аж ахуй цэцэглэж, усан цахилгаан эрчим хүч эрчимтэй хөгжих боломжтойг тогтоожээ. Эрдэмтэд судалгаагаа “Climatic Change” сэтгүүлд нийтэлсэн байна.
Судлаачдын тогтоосноор жилийн дундаж хэм нь 1-2 градусаар нэмэгдэхэд Этиопт, тухайлбал, Нил мөрний сав газарт сайнаар нөлөөлнө гэжээ. Тэдний тооцоолсноор Нил болон бусад том голын усны хэмжээ 20-30 хувиар нэмэгдэх учраас мөн л төдий хэмжээнд тус орны тунадас нэмэгдэнэ гэж үзэв. Үер, борооны улирал нэмэгдэхийн зэрэгцээ, борооны бус улиралд ч хур тунадас ахиу орж байх ажээ. Нил мөрөн нь Этиопийн гол усан сав газар бөгөөд хуурай улиралд ихээхэн татардаг аж.
Судлаачдын тооцоолсноор тунадасны хэмжээ нэмэгдэн Этиопийн уулархаг нутагт жилдээ хоёр удаа ургац хураах боломжтой болох ажээ. Онолоор бол тунадас их унаснаар Этиоп хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортлогч болох юм. Одоогийн нөхцөлд Этиоп хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний багагүй хэсгийг гаднаас импортолж байгаа. Жилд орох бороо олширсноор усан цахилгаан станц олныг байгуулаха боложмтой. Одоо Этиопт дэлхийд томд тооцогдох 5,25 гигаваттын усан цахилгаан станцыг барьж байгаа юм.
Тунадас нэмэгдэх шалтгаан нь усны ууршилт. Агаар нэг хэмээр дулаарахад л ууршилт нь долоон хувиар нэмэгдэх юм. Этиопын хувьд Энэтхэгийн далайгаас тунадас ирэх боломжтой. Этиопийн газар тариалангийн уламжлал нь газар хагалдаг арга барил бөгөөд үүний улмаас их хэмжээний шороо Нил мөрөн рүү ордог. Цагтаа цэнхэр Нит гэдэг байсан бол одоо хар Нил гэж нэрлэдэг болжээ. Хэрэв этиопчууд газар хагалдаггүй тариаланг эрхлээд эхэлбэл усны улмаас газрын хөрсний эвдрэлт эрс бууран усан сангуудад шавар шавхай хуримтлагдахгүй болох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР