Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс, Шивээговь сумын ЗДТГазартай хамтран орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын эд хариуцагч нарын сургалтыг 2016 оны аравдугаар сарын 21-ний өдөр Шивээговь суманд зохион байгуулж СТСХэлтсээс төсвийн байгууллагын мөнгөн кассын үйл ажиллагааны журам болон эд хариуцагч нарт хамааралтай бусад дүрэм, журам, заавруудын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар тус сумын төсвийн байгууллагуудын эд хариуцагч нарын үйл ажиллагаатай танилцаж эд хариуцагч нар бие биендээ өөрсдийн ажлынхаа ололттой тал болон гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан ярилцаж туршлага солилцож, жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг гар бөмбөгийн тэмцээнд 3 сум, Санхүү, төрийн сангийн хэлтсийн баг нийт 4 баг оролцон О.Дөлгөөн ахлагчтай Шивээговь сумын баг тэргүүн байр эзлэж шилжин явах цомын эзэн боллоо.
Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн нярав Н.Энхтөмөр, Тохижилт сүмбэр ОНӨҮГын нярав Г.Булган нар Сүмбэр сумын Засаг даргын жуух, Шивээговь сумын хүн эмнэлгийн нярав Энхцэцэг, Шивээговь сумын ЗДТГ-ын нярав Нарангэрэл нар Шивээговь сумын засаг даргын баярын бичгээр тус тус шагнуулсан.
ЭХ СУРВАЛЖ: GOVISUMBER.GOV.MN