Эрх чөлөө миний, бас таны гарт

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Эрх чөлөө миний, бас таны гарт

Нэг л сайхан iPhone, HTC, iPad барьсан хүмүүс, тэгсэн хэрнээ дата ашиглахгүй бол ямар хэрэг байх вэ

Хүссэн видеогоо найзуудтайгаа буу халахдаа үзэн баясч, хүссэн хүмүүсийнхээ зургийн дор дураараа коммент бичиж, онлайн ертөнцөд өөрийн амьдралаа баттай хэлбэрээр суурилуулахад танд сар бүр 19000 төгрөг л хангалттай. Өмнөх сард лав миний дата багцын төлбөр NBA-ын финалын тоглолт, хөлбөмбөгийн мэдээ, тойм үзсээр байгаад 50 гаруй мянга гарсан. Тэгвэл одоо бусад аль ч гар утасны операторт байхгүй Юнителийн дата багцын тусламжтайгаар илүү их боломж нээгдлээ гэсэн үг. Android, iOS дээрх application-уудыг хүссэн үедээ, хязгааргүйгээр ашиглах хамгийн том боломж нээгдлээ.

Facebook, Twitter-т “донтсон” хүмүүсийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр. Hi5-аас бүрэн татгалзаж  бусад олон нийтийн сүлжээ сайтыг өөр өөрсдийн хэрэгцээнд тохируулан хэрэгцээтэй байдлаар ашиглах нь энгийн үзэгдэл болсон. Залуу хүн бүр л смартфоныг сонирхон, ашиглаж байгаа одоо үед дуртай дуу, шинэхэн гарсан Lady Gaga-гийн клипийг үзэх гэхээр гар утасны датаны мөнгө талийж өгдөг. Нэг л их сайхан iPhone, HTC, iPad барьсан хүмүүс, тэгсэн хэрнээ дата ашиглахгүй бол ямар хэрэг байхав. Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авч байхад залуучуудын хувьд төсөв арай “хэтрээд” байдаг тохиолдол бий. Тэгвэл саяхан Юнител группээс цоо шинэ хязгааргүй интернэт багц зах зээлд нэвтрүүлжээ.

Зиак ингээд жиргэсэн шиг жиргэж (twitter), царайлсан шиг царайлж (facebook), сувагдсан шиг сувагдаж (youtube), зурагдсан шиг зурагдъя (flickr), эрх чөлөө миний бас таны гарт woohooo! Миний хувьд 10-аас 10 өгөхөөр цаг үеээ мэдэрсэн үйлчилгээ болж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж