Булган аймагт 2016-2017 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8.8 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3.5 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна.
Хадлан 110.9 хувиар, үйлдвэрийн тэжээлийн 22.7 хувийг, гар тэжээлийн 90.3 хувийг, давс хужрын 54.0 хувийг бэлтгээд байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 60 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, харин 40 гаруй хувьд нь хүндэрч болзошгүй байдалтай байна. Тухайлбал: Гурванбулаг, Могод, Дашинчилэн, Сайхан, Баяннуур, Рашаант, Булган сумдын нутгаар бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн байна.
Аймгийн хэмжээнд 11942 бод, бог малын хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд бодын хашаа 90, богийн хашаа 178, нийт 268 хашааг шинээр барьж, өтөг бууц нөөцөлж дулаалга хийгдээд байна.
Малчдын өвс, тэжээл бэлтгэл 96.9 хувь, Сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 55.3 хувь, Худгийн бэлэн байдал 90.2 хувь, Малын усан хангамж 92.7 хувь, Малчин өрхийн хашааны бууцны хангамж 95.6 хувь, Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 94.1 хувьтай байна.
ЭХ СУРВАЛЖ: BULGAN.GOV.MN