“Аравт” түүхэн киноны нээлт ирэх намар болно

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Аравт” түүхэн киноны нээлт ирэх намар болно

Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхлүүлсэн Монгол, Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчдийн хамтын “Аравт” хэмээх түүхэн уран сайхны кино ирэх есдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Тус кинонд Монгол болон Өвөрмонголын алдартай уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд хөгжмийг нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичжээ. Монголын талаас “Аравт” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Өвөрмонголоос жүжигчин Б.Баасанжав, Аюур нар тогложээ. Харин найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажиллаж байгаа аж. Киноны нээлтийг ирэх есдүгээр сард Монгол болон Өвөрмонголын кино театруудад зэрэг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Киноны хөгжмийн зохиолчоор ажилласан Б.Чинбат саяхан АНУ-аас Монголд ирж, “Аравт” киноныхоо хөгжмийг хүлээлгэн өгсөн юм. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж