Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
А.АНИР