Модон бөмбөгчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тав дахь удаагийн модон бөмбөгийн тэмцээн Хятадын Тайваны Тайпей хотноо болж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай эрэгтэй шигшээ баг ХонгКонгийн багийг хожиж, хүрэл медалийн болзол хангалаа. Энэ удаагийн оюутны ДАШТ-д Япон, БНСУ, Тайланд, ХонгКонг, Тайвань, Малайз, Монголын нийт долоон орны 80 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.

Монголын багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, дасгалжуулагчаар М.Ганболд ажиллаж байгаа бөгөөд баг тамирчид маргааш дахин медалийн төлөө өрсөлдөх юм.

Мөн Дэлхийн аваргын талбайн цохилтын шигшээ тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Билгүүндалай оролцохоос гадна хосын төрөлд өрсөлдөхөөр шалгараад байна. Үүнд:

  • Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Билгүүндалай
  • Холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн
  • Эмэгтэй хосын төрөлд М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц нар өрсөлдөнө.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Ахлагч: Г.Гэрэлхүү
  • Дасгалжуулагч: М.Ганболд /”Мон-Алтиус” БТДС/
  • Тамирчдын ахлагч: Б.Баянбулаг
  • Тамирчид: Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, З.Байтагсүрэн, М.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Б.Аззаяа, Ж.Шинэжамц, М.Нандинцэцэг, Э.Цэнгүүл, Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг нар багтжээ.

Дашрамд дуулгахад, Монголын модон бөмбөгийн оюутны баг тамирчид 2014 онд Малайзын Перлист болсон тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж