Х.Дамдинг хоёр жил хянан гүйцэтгэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Х.Дамдинг хоёр жил хянан гүйцэтгэхээр болжээ

БНХАУ-ын хилээр 2.2 килограм хар тамхи биедээ нуун авч гарахыг завдсан хэрэгт холбогдож, тус улсын Ардын шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Монгол Улсын иргэн Х.Дамдинд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, цаазын ялыг хэвээр баталсан билээ. Түүнд оноосон ялын дээд хэмжээг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газар анхааралдаа авч, түүний цаазаар авах ялыг хэлтрүүлж өгөх  хүсэлтийг Хятадын талд хэд  хэдэн удаа тавьсан байна. Үүний үр дүнд  Х.Дамдинд холбогдох хэргийг Хятадын дээд шүүх хэлэлцэж, түүнийг хоёр жилийн хугацаатай хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр гарчээ. Ингэснээр дээрх хугацаанд түүнийг цаазаар авахгүй, хорих ял эдлүүлэх юм. Ял эдлэх хоёр жилийн хугацаанд хүмүүжиж байгаа байдал,  өмнө нь Монголд үйлдсэн гэмэт хэрэг байгаа эсэхийг харгалзан үзэж, шүүх эцсийн шийдвэрээ гаргах аж. Хоёр жилийн дараа түүний шүүх хурал болж, цаазаар авах ялыг өршөөн хэлтрүүлэх эсэхийг  шийдэх юм байна.  Х.Дамдин нь одоогоор өмнөд хөршийн Өрөмч хотын хорих ангид ял эдэлж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж